A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2007 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 99

Төрийн ордон, Улаанбаатар хот

УРАМШУУЛЛЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2006 оны 56 дугаар тогтоолоор баталсан "Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн ажиллах журам"-ын 6-д заасныг тус тус үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн даргад 225000 төгрөг, гишүүдэд 120000 төгрөгийн урамшууллыг сар тутам олгож байхаар тогтоосугай.

2.Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийн энэ тогтоолын 1-д заасан урамшууллын дүнд үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардал /бичиг хэргийн зардлаас бусад/ багтсан бөгөөд уг урамшууллыг Хорооныхоо төсөвт тусган санхүүжүүлэхийг Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/- нд даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлхи хугацаанд дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН