A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • УЛСЫН ТӨРӨӨС ДОНОРЫН ЦУС, ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2007 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 45

Улаанбаатар хот

УЛСЫН ТӨРӨӨС ДОНОРЫН ЦУС, ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ

Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого"-ыг хавсралтаар баталсугай.

2. "Монгол Улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого"-ыг баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авахыг Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай:

1/ донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр төлөвлөгөө боловсруулан 2007 онд багтаан баталж, хэрэгжүүлэх;

2/ "Монгол Улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого"-д тусгагдсан арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт жил бүр тусгах.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН