A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2006 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 90

Төрийн ордон. Улаанбаатар хот

УРАМШУУЛЛЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2006 оны 56 дугаар тогтоолоор баталсан "Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн ажиллах журам"-ын 6-д заасныг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн даргад 150000 төгрөг, гишүүдэд 80000 төгрөгийн урамшууллыг сар тутам олгож байхаар тогтоосугай.

2.Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийн урамшуулалд шаардагдах зардлыг Хорооныхоо төсөвт тусган санхүүжүүлж байхыг Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/- нд даалгасугай.

3.Урамшууллыг Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилогдсон өдрөөс эхлэн тооцож олгосугай.

4.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ