A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДОТООД АСУУДЛЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГЫГ СОНГОХ ТУХАЙ

1992 оны 7 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 11

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу нэр дэвшүүлэн хэлэлцэж нууцаар санал хураасан тухай санал хураах комиссын тогтоолыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Дотоод асуудлын байнгын хорооны даргаар Самдангийн Чулуунбаатарыг сонгосугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ