A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ЗАРИМ БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГЫГ СОНГОХ ТУХАЙ

1992 оны 7 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 10

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу нэр дэвшүүлэн хэлэлцэж нууцаар санал хураасан тухай санал хураах комиссын тогтоолыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1/Байгаль орчныг хамгаалах байнгын хорооны даргаар Чойжингийн Хурц;

2/Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байнгын хорооны даргаар Жамъянгийн Батсуурь;

3/Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны даргаар Данзангийн Лүндээжанцан;

4/Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хорооны даргаар Аюурзанын Базархүү;

5/Хурал, захиргааны байнгын хорооны даргаар Дашдондогийн Дашцэдэн;

6/Хууль зүйн байнгын хорооны даргаар Сорогжоогийн Төмөр;

7/Хүн ам зүй, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгэм хангамжийн байнгын хорооны даргаар Гэндэнсамбуугийн Зуунай;

8/Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Жамбын Норовсамбуу;

9/Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн бодлогын байнгын хорооны даргааар Гүржавын Цэрэндагва нарыг тус тус сонгосугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ