- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОХ, ТАРИФЫН БУС БУСАД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХ БҮЛЭГ БАРААНЫ ЖАГСААЛТЫГ БАТЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
1998 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр
Дугаар 05
Улаанбаатар хот
УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОХ, ТАРИФЫН БУС БУСАД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХ БҮЛЭГ БАРААНЫ ЖАГСААЛТЫГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :
1.Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалтыг 1 дүгээр хавсралт, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Энэхүү тогтоолоор баталсан улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны нэр төрлийг нарийвчлан гаргаж, Гаалийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн дагуу барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/-ийн кодод оруулан батлах эрхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т олгосугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
