- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН АНГИЛЛЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

1995 оны 5 дугаар сарын 4-ний өдөр
Дугаар 26
Улаанбаатар хот
Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэлчэн тогтоох тухай
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол Улсын хуулийн 25 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Дараахь газар нутгийг дархан цаазтай газарт хамааруулж дор дурдсанаар нэрлэсүгэй:
1/Говь-Алтай, Баянхонгор, Ховд аймгийн зарим газар нутгийг хамарсан "Говийн их дархан цаазат газар";
2/Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Ховд аймгийн Ховд сумын хилийн зааг орчмын зарим газар нутгийг хамарсан "Хөх сэрхийн нурууны дархан цаазат газар";
3/Улаанбаатар хотын урд хэсэгт оршин "Богдхан уулын дархан цаазат газар";
4/Говь-Алтай аймгийн Жаргалан, Шарга сумын хилийн зааг орчмын зарим газар нутгийг хамарсан "Хасагт хайрхан уулын дархан цаазат газар";
5/Хэрлэн, Онон, Туул голуудын эх авсан Хэнтийн нурууны төв хэсгийн газар нутгийг хамарсан "Хан Хэнтийн дархан цаазат газар";
6/Дорнод аймгийн Халх гол сумын зүүн хэсгийн зарим газар нутгийг хамарсан "Нөмрөгийн дархан цаазат газар";
7/Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Матад, Халх гол сумын хилийн зааг орчмын зарим газар нутгийг хамарсан "Дорнод монголын дархан цаазат газар";
8/Дорнод аймгийн Чулуунхороот, Гурванзагал сумын хилийн зааг орчмын нутаг, Улз голын сав дагуух зарим газар нутгийг хамарсан "Монгол дагуурын дархан цаазт газар";
9/Завхан аймгийн Алдархаан, Отгон сумын зарим газар нутгийг хамарсан "Отгонтэнгэр уулын дархан цаазат газар".
2.Дараахь газар нутгийг байгалийн цогцолборт газарт хамааруулж дор дурдсанаар нэрлэсүгэй:
1/Архангай аймгийн Тариат сумын зарим газар нутгийг хамарсан "Хорго-Тэрхийн цагаан нуурын байгалийн цогцолборт газар";
2/Хөвсгөл нуур, түүний сав газар, Үүр-Уйлганы орчмын зарим газар нутгийг хамарсан "Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар".
/Энэ заалтыг 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
З.Дараахь газар нутгийг байгалийн нөөц газарт хамааруулж дор дурдсанаар нэрлэсүгэй:
1/Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь "Нагалхаан уулын байгалийн нөөц газар";
2/Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд сумын хилийн заагт орших "Батхаан уулын байгалийн нөөц газар";
3/Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь "Лхачинвандад уулын байгалийн нөөц газар";
4/Ховд аймгийн Булган сумын нутаг дахь "Булган голын байгалийн нөөц газар".
/Энэ заалтыг 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
4.Дараахь газар нутгийг байгалийн дурсгалт газарт хамааруулж дор дурдсанаар нэрлэсүгэй:
1/Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дахь "Булган уулын дурсгалт газар";
2/Булган аймгийн Хутаг сумын нутаг дахь "Уран-Тогоо-Тулга уулын дурсгалт газар";
3/Говь-Алтай аймгийн Алтай, Цогт суманд орших "Ээж хайрхан уулын дурсгалт газар";
4/Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг дахь "Хүйсийн Найман нуурын дурсгалт газар".
5.Энэ тогтоолын 1, 2 дахь хэсэгт заасан дархан цаазат болон байгалийн цогцолборт газар, "Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авахыг зөвшөөрөх тухай" Улсын Их Хурлын 199З оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 83 дугаар тогтоолын 1 хэсгийн 1,2-т заасан "Увс нуурын ай савын дархан цаазат газар", "Горхи-Тэрэлжийн болон "Говь гурван сайханы байгалийн цогцолборт газар"-ын хилийн заагийг тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар баталсугай.
6."Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахыг зөвшөөрөх тухай" БНМАУ-ын Бага Хурлын 1992 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсгуай.
7."Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авахыг зөвшөөрөх тухай" Улсын Их Хурлын 199З оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 83 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтаас "Үндэсний" гэсэн үгийг хассугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
