- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ
1995 оны 7 дугаар сарын 3-ны өдөр
Дугаар 58
Улаанбаатар хот
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Хүүхдийн төлөө Үндэсний Зөвлөлийг төр, олон нийт, шашны байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн нэгдэл, иргэдийн үүсгэл санаачилга, дэмжлэгт үндэслэн төр, нийгмийн болон соёл, шинжлэх ухаан, шашны зүтгэлтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
2.Зөвлөлийн тэргүүн нь Монгол Улсын Ерөнхий сайд байхаар тогтоосугай.
3.Хууль тогтоомжид нийцүүлэн зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг батлахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвшөөрсүгэй. /Улсын Их Хурлын 1996 оны 28 дугаар тогтоолоор энэ заалтыг хүчингүй болсонд тооцсон./.
4.Зөвлөл, түүний салбарууд байгуулах ажлыг дэмжиж, цаашдын үйл ажиллагаанд бүх талын туслалцаа үзүүлж, харилцан ажиллахыг Засгийн газарт даалгасугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
