A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ХУУЧИН ЮГОСЛАВЫН БҮГД НАЙРАМДАХ МАКЕДОН УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

1995 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 1

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Ард түмний өөртөө засан тохинох эрхийг хүндэтгэх зарчмыг үндэслэн хуучин Югославын Бүгд Найрамдах Македон Улсын тусгаар тогтнолыг Монгол Улс хүлээн зөвшөөрсүгэй.

2.Хуучин Югославын Бүгд Найрамдах Македон Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн тухай тус Улсын Засгийн газарт мэдэгдэж дипломат харилцаа тогтоох талаар хэлэлцээ хийхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ