- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ/ Бага, дунд боловсролын тухай хууль/

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ/ Бага, дунд боловсролын тухай хууль/
2002 оны 5 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 15
Бага, дунд боловсролын тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:
1. Бага, дунд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг мөрдөх, бэлтгэлийг хангах зорилгоор дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:
1/ 2002-2003 оны хичээлийн жилээс 8 настай хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн суралцуулж одоогийн мөрдөж байгаа бага, дунд боловсролын улсын стандарт, сургалтын хөтөлбөрийн дагуу суурь болон бүрэн дунд боловсрол олгож байх;
2/ зохих нөхцөл, бололцоо бүрдсэн ерөнхий боловсролын сургуульд 7 настай хүүхдийг элсүүлэн сургах арга хэмжээг бүх талаар дэмжих;
3/ 11 жилийн сургалттай ерөнхий боловсролын сургуульд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын стандарт, төлөвлөгөөг 2004 онд багтаан шинэчлэн боловсруулж, тэдгээрт нийцүүлэн сурах бичгүүдийг шинэчлэх, хэвлүүлэх, хуваарилах ажлыг ээлж дараатай зохион байгуулах;
4/ ерөнхий боловсролын сургуулийг 11 жилийн тогтолцоонд шилжүүлэх бэлтгэлийг хангах.
2. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн бодлогын байнгын хороо /Т.Ганди/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
