A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1999 оны 10 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 61

Хүнсний тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Р.АМАРЖАРГАЛ/-т даалгасугай:

1.Засгийн газрын болон холбогдох бусад байгууллагын шийдвэрийг Хүнсний тухай хуульд нийцүүлэх.

2.Хүн амын хүнсний хэрэгцээ, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хүн амын өвчлөл, хордлого, нэн ядуу иргэдэд үзүүлсэн тусламж, дэмжлэгийн талаар статистик мэдээллийн тогтолцоог 2000 оны эхний хагас жилд багтаан бий болгох.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ