A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2001 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 03

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын албыг байгуулах, төсвөө зохих журмын дагуу батлуулах, үйл ажиллагаатайгаа холбогдсон дүрэм, журам, заавар боловсруулах зэрэг арга хэмжээг энэ оны эхний улиралд багтаан авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга /С.Цэрэндорж/-д даалгасугай.

2.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх нөхцөл /байр, холбоо, техник хэрэгсэл, унаа/-ийг бүрдүүлж, түүнд шаардагдах хөрөнгийг улсын төвлөрсөн төсвөөс гаргахыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг үйл ажиллагаагаа хэвийн явуулахад нь байнгын туслалцаа дэмжлэг үзүүлж ажиллахыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Ц.Шаравдорж/-д даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ