A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГА, ГИШҮҮНИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ

2001 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 01

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйл, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 5.1, 5.6 дахь заалт, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Сүрэнгийн Цэрэндоржийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн бөгөөд даргаар, Гүүширийн Далайжамцыг гишүүнээр тус тус томилсугай.

2.Энэ тогтоолыг 2001 оны 1 дүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ