- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хуулийн төсөл буцаах тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2011 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 35
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хуулийн төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.
Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Жолоочийн даатгалын тухай хуулийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх боломжгүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
