A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2011 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 25

Төрийн ордон, Улаанбаатар хот

Хуулийн төсөл буцаах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт, Ц.Баярсайхан, Д.Балдан-Очир, С.Бямбацогт, Д.Тэрбишдагва нараас 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Компанийн тухай хуулийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хоршооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх боломжгүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ