- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2011 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2010 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 67
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2011 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай
Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Хүн ам, өрхийн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэнд 2011 онд Хүний хөгжил сангаас хүртээх хишиг, хувийн хэмжээг 252 000 /хоёр зуун тавин хоёр мянган/ төгрөгөөр тогтоосугай.
2.Монгол Улсын иргэнд хүртээх хишиг, хувийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр 21 000 /хорин нэгэн мянган/ төгрөгөөр тооцон олгох, иргэд өөрсдийн санаачилгаар ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтын зорилгоор авах тохиолдолд бэлэн бусаар Засгийн газраас тогтоосон журмын дагуу нэг удаа бөөн дүнгээр нь олгосугай.
3.Энэ тогтоолыг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
