A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2010 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 60

Төрийн ордон, Улаанбаатар хот

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг томилох тухай

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, чуулганы нэгдсэн хуралдааны санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр Жамсрангийн Бямбадоржийг томилсугай.

2.Энэ тогтоолыг 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ