- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2010 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 42
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн Содномзундуйн Эрдэнийг Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр баталсугай.
2.Энэ тогтоолыг 2010 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
