- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хуулийн төсөл буцаах тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2010 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 17
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хуулийн төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Засгийн газраас Улсын Их Хуралд 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
