A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 18

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Р.Амаржаргал/-т даалгасугай.

1/байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмыг 2000 оны 1 дүгээр улиралд багтаан баталж мөрдүүлэх;

2/байгаль орчны төлөв байдлын талаархи тайланд энэ хуулийн хэрэгжилт, үр дүнг тусгаж байх.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ