A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 99

Төрийн ордон, Улаанбаатар хот

Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Хүн ам, өрхийн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэнд 2010 онд Хүний хөгжил сангаас хүртээх хишиг, хувийн хэмжээг 120,0 мянган /нэг зуун хорин мянган/ төгрөгөөр тогтоосугай.

2.Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:

1/стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, хүний хөгжил сангийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд Хүний хөгжил сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан хуулийн этгээдийг мөн хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх;

2/шинээр Монгол Улсын харьяат болсон иргэний тухайн жилд ногдох хишиг, хувийг харьяат болсны дараа жилээс эхлэн олгох;

3/Монгол Улсын иргэн тус улсын харьяатаас гарч гадаад улсын харьяат болох хүсэлт гаргавал харьяатаас гарах жилийн олгох мөнгөний хэмжээгээр бодож 3 жилийн хишиг, хувийг 1 удаа олгох;

4/Монгол Улсын иргэнд хүртээх хишиг, хувийн эхний ээлжийн 70.0 мянган /далан мянга/ төгрөгийг 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгож, үлдэх хөрөнгийг 2010 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр хуваан олгох, цаашид хишиг, хувийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх.

/Энэ заалтыг 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 46 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

3.Энэ тогтоолыг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ