- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хууль, тогтоолын төсөл буцаах тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2009 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 75
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хууль, тогтоолын төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Засгийн газраас 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн "Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдэд олгох мөнгөний хэмжээг тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газарт эрх олгох тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
