- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хуулийн төсөл буцаах тухай /Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Ашиг

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2009 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 58
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хуулийн төсөл буцаах тухай /Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай/
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай" Улсын Их Хурлын тогтоол баталсантай холбогдуулан Засгийн газраас 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
