A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 5 сарын 01 өдөр

Дугаар 36

Төрийн ордон, Улаанбаатар хот

Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Чимэдийн Сайханбилэгийг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлсүгэй.

2.Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Мөнх-Оргил, Хишигдэмбэрэлийн Тэмүүжин нарыг Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр баталсугай.

3.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь буюу 2009 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ