A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2008 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 40

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХУУЛИЙН ТӨСЛҮҮД БУЦААХ, ҮНДСЭН ЗАРЧИМ, УДИРДАМЖ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.8, 22.5, 24.6 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Ц.Дамиран, Ч.Авдай нарын 15 гишүүний 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдөр, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Р.Эрдэнэбүрэн нарын 4 гишүүний мөн оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд тус тус өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачлагчдын олонхийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул эдгээр төслийг буцаасугай.

2.Стратегийн ач холбогдол бүхий Таван толгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамжийг 1 дүгээр хавсралтаар, Оюу толгойн зэс-алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамжийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай:

1/Таван толгойн нүүрс, Оюу толгойн зэс-алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж болон энэ тогтоолын хавсралтуудад нийцүүлэн боловсруулах, шаардлагатай бол холбогдох хуулийн зохих зүйл, заалтад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт боловсруулж 2009 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

2/Хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг боловсруулах болон хэлэлцээ хийх ажлыг ил тод явуулж, уг ажлын явцыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд тухай бүр танилцуулж байх.

4.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ