A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2008 оны 10 сарын 9 өдөр

Дугаар 24

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХУУЛИЙН ТӨСӨЛ БУЦААХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.8 дахь хэсэг, 19.3.7 дахь заалтыг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Импортоор оруулах автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх асуудлыг нарийвчилсан тооцоо, судалгааны үндсэн дээр шийдвэрлэх, авто замын ачаалал, агаарын бохирдлыг бууруулах өөр бусад арга замыг судлах нь зүйтэй гэж үзсэн тул Монгол Улсын Засгийн газраас 2008 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ