A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2007 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 79

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХУУЛИЙН ТӨСӨЛ БУЦААХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2007 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, ардын болон гавъяат цолтон ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр тогтоох тухай хуулийн болон "Нэмэгдэл тэтгэврийн хэмжээг тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй тул дээр дурдсан төслүүдийг хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН