A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2007 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 77

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХУУЛИЙН ТӨСӨЛ БУЦААХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлаас тогтоох нь:

1.Байгалийн ургамлын тухай хуульд оруулж буй нэмэлт нь тухайн хуулийн үзэл баримтлал, зорилттой зөрчилдөж байгаа тул Монгол Улсын Засгийн газраас 2007 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН