- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГА, ГИШҮҮДИЙГ ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2007 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 17
Төрийн ордон. Улаанбаатар хот
ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГА, ГИШҮҮДИЙГ ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Бүрэн эрхийн нь хугацаа дуусгавар болсон тул Гүүширийн Далайжамц, Жадамбын Дашдорж нарыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээс, Сүрэнгийн Цэрэндоржийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн бөгөөд Комиссын даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.
2. Энэ тогтоолыг Хүний эрхийн Үндэсний Комиссын шинээр томилогдсон гишүүдийн тангараг өргөсөн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
