- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСӨЛ БУЦААХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2007 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 57
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСӨЛ БУЦААХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 17.3.7-г үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог, Э.Бат-Үүл, Ц.Жаргал, Ц.Мөнх-Оргил, С.Оюун, С.Отгонбаяр нараас 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, "Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул эдгээр төслийг хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
