A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2011 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 06

Төрийн ордон, Улаанбаатар хот

Хууль хэрэгжүүлэх зарим зарга хэмжээний тухай

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийн зүйл, заалтыг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжтой нийцүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

2.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан төрийн албан дахь жендэрийн эрх тэгш байдлын баталгааг хангахын тулд тухайн салбар өөрийн онцлогт тохируулах хүний нөөцийн стратеги төлөвлөгөөг боловсруулан баталж, 2016 он хүртэл хугацаанд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, шүүх, прокурорын байгууллагын ажлын албанд үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /Д.Очирбат/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ