A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2011 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 08

Төрийн ордон, Улаанбаатар хот

Хуулийн төсөл буцаах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Нотариатын тухай хуулийн төсөлтэй хамт Монгол Улсын Засгийн газраас 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Векселийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 17 гишүүний 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай, Векселийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Валютын зохицуулалтын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ