- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСЛҮҮД БУЦААХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2005 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 60
Төрийн ордон. Улаанбаатар хот
ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСЛҮҮД БУЦААХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.3.4-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Yүлээс санаачилсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Yл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх талаархи төрийн бодлоготой уялдаагүй, үзэл баримтлалын хувьд хоорондоо зөрчилтэй байх тул хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
