A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2005 оны 7 дугаар сарын 01-ний өдөр

Дугаар 43

Төрийн ордон. Улаанбаатар хот

ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль тус тус батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орчны газрын улсын хэмжээний үзлэг, тооллого явуулж, орчны газрыг нь баталгаажуулах ажлыг 2005 онд багтаан зохион байгуулахыг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-д даалгасугай.

2. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орчны газрын үзлэг, тооллогын ажлыг улсын хэмжээнд явуулж дуусах хүртэлх хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад орчны газарт шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэр гаргахгүй байхыг газрын харилцааны асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий тухайн шатны Засаг дарга нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ