A

A

A

Бүлэг: 1979

ХЭРЛЭН, ӨНДӨРХААН СУМЫГ НЭГТГЭЖ ХЭРЛЭН СУМ БАЙГУУЛАХ ТУХАЙ

1995 оны 6 дугаа сарын 30-ны өдөр

Дугаар 54

Улаанбаатар хот

Хэнтий аймгийн Хэрлэн, Өндөрхаан сумдын иргэд, эдгээр сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүний Тэргүүлэгчид, Засаг даргаас ирүүлсэн болон Засгийн газрын саналыг харгалзан Үндсэн хуулийн тавин долдугаар зүйялийн 3 дахь хэсэг, Засаг захиргаа нутаг дэвсгэрийнх нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1.Хэнтий аймгийн Хэрлэн, Өндөрхаан сумдыг нэгтгэж, шинээр Хэрлэн сум байгуулж төвийг нь Өндөрхаан гэж нэрлэсүгэй.

2.Хэнтий аймгийн Хэрлэн сумын хилийн цэсийг хавсралтын ёсоор баталсугай. /Засгийн газрын 1999 оны 20 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

3.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1/шинээр байгуулагдсан Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байгуулах, Засаг даргыг томилох, түүний Тамгын газрыг эмхлэн байгуулах ажлыг 1995 оны 7 дугаар сард багтаан зохион байгуулах.

2/Хэрлэн сумын хуучин төвд байгуулагдсан барилга байгууламжийг байнгын ашиглалтад байлгаж, өмч хөрөнгө эзэнгүйдэж үрэгдэх явдлаас урьдчилан сэргийлэх.

ДАРГА Н.БАГАБАНДИ