A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ХУУЛЬ БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1998 оны 7 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 81

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дайчилгааны тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай:

1/Засгийн газраас дайчилгаатай холбогдуулан өмнө баталсан тогтоол шийдвэрийг 2001 онд багтаан Дайчилгааны тухай хууль тогтоомжтой нийцүүлэх;

2/Дайчилгааны тухай хуулиар Засгийн газраас батлахаар заасан дүрэм, журмыг 2001 онд" улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөөг 2002 онд тус тус багтаан гаргах; /1, 2 дахь заалтад УИХ-ын 2000 оны 15 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон./

3/дайчилгааны сургалт, бэлтгэлийн арга хэмжээнд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг 1998 оны батлан хамгаалах арга хэмжээний төсөвт багтаан зохицуулалт хийх.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /Д.Энхбаатар/-нд даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

/УИХ-ын 2000 оны 1 дүгээр сарын 27-ны 15 дугаар тогтоолын өөрчлөлтийг тусгав./