- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2003 оны 05 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 19
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:
1/ хуулийн этгээдийн улсын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулах арга хэмжээ авах;
2/хуулийн этгээдийн улсын бүртгэлийн регистрийн нэгдсэн сан бүрдүүлэх ажлыг Yндэсний татварын ерөнхий газар дээр зохион байгуулах;
3/хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар Засгийн газар болон төрийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг энэ хуультай нийцүүлэх.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
