- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1993 оны 5 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 36
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Засгийн газрын тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасугай:
1)дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийн актуудыг энэ хуультай нийцүүлэх ажлыг 1993 оны 6 дугаар сард багтаан хэрэгжүүлэх;
2)төрийн захиргааны аппаратыг чадваржуулан хямдруулах зорилгоор бүх шатны гүйцэтгэх байгууллагын тогтолцоо,бүтцийн ерөнхий бүдүүвч, Монгол Улсын яам, тусгай газрын эрх зүйн байдлыг тодорхойлсон хуулийн төслийг тус тус боловсруулж 1993 оны 10 дугаар сард багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
ДАРГА Н.БАГАБАНДИ ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ
Текст томруулах
A
A
A
