- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1997 оны 12 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 93
Ажлын таван өдөртэй долоо хоногт шилжүүлэх тухай болон Хөдөлмөрийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай:
1/Монгол Улс ажлын таван өдөртэй долоо хоногт шилжсэнээр иргэдийн чөлөөт цагийг нэмэгдүүлэн, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн оюуны болон биеийн хүчнээ хөгжүүлэх, нөхөн сэргээх, эрүүл мэндээ хамгаалах, мэдлэг, боловсрол, ур чадвараа дээшлүүлэх, мэргэжил эзэмших, үр хүүхдээ сургаж хүмүүжүүлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зэрэг хүний хөгжлийн ихээхэн нөөц, бололцоо бий болж байгааг олон нийтэд ойлгуулах, сурталчлах талаар олон төрөл, хэлбэрийн ажил зохион байгуулах;
2/Энэ тогтоолын 1.1-д заасан хүний хөгжлийг хангахад чиглэгдсэн зорилтуудыг хэрэгжүүлэх нөхцөл, бололцоог бий болгох, ажлын таван өдөрт шилжих явдлыг бүтцийн өөрчлөлт, хөдөлмөр-зохион байгуулалтын болон бусад арга хэмжээтэй уялдуулан цогцолбороор авч хэрэгжүүлэх;
З/Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, гал түймэртэй тэмцэх байгууллага болон тасралтгүй ажиллагаатай бусад байгууллага, аж ахуйн нэгжид ажиллагчдын ажлын онцлогтой холбоотойгоор тэдний ажил, амралтыг зохистойгоор хуваарилах арга хэмжээ авах;
4/Долоо хоногийн амралтын өдрүүд дараалсан байх зарчимд нийцүүлэн бүх шатны сургуулийн ажил, амралтын хуваарийг зохицуулах.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
