- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр
Дугаар 10
Улаанбаатар хот
ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.13-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:
Гаалийн тарифын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан уг хуульд гаалийн татвараас чөлөөлөхөөр заасан барааны код, нэр төрлийг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу зааж мөрдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛYНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
