- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1998 оны 7 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 80
"Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай", "Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай", "Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулиуд батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай:
1/"Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай", "Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай", "Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулиудийн дагуу холбогдох дүрэм, журмыг батлан гаргах, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тогтоол, шийдвэр, дүрэм, журмыг эдгээр хуулиудтай нийцүүлэх, төрийн бус өмчийн ашгийн төлөө бүх шатны сургууль, цэцэрлэгийг шинэчлэн бүртгэх ажлыг 1998 оны 12 дугаар сард багтаан зохион байгуулах;
2/"Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн дагуу их сургууль, коллежийг 1998-1999 оны хичээлийн жилд багтаан аккредитацид хамруулж, боловсролын зэрэг олгох сургалтын түвшин тогтоох;
3/дээд боловсролын диплом, бакалавр, докторын зэрэг олгох сургалтын агуулгыг нарийвчлан тогтоон, зэрэг олгох тухай үлгэрчилсэн журмыг 1998 онд багтаан гаргаж мөрдүүлэх, 1999-2000 оны хичээлийн жилээс эхлэн магистр, докторын зэрэг олгох сургалтанд шилжих;
4/бүх шатны сургууль, цэцэрлэгийн удирдах зөвлөл байгуулах ажлыг 1999 онд багтаан зохион байгуулах.
2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо /Х.Хулан/-нд даалгасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
