A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 60

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль батлагдсантай холбогдуулан 2004 оны 2 дугаар сарын 1-ний дотор дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:

1/ нийтээр тэмдэглэхээс бусад ой, түүхэн үйл явдал, салбарын болон зарим ажил мэргэжлийн ажилтан, ажилчдын өдөр, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаас бусад олон улсын байгууллагаас дэлхий нийтээр тэмдэглэхээр тогтсон тэмдэглэлт өдрийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох;

2/ нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх журам батлан мөрдүүлэх;

3/ Төрийн ёслолын журмыг шинэчлэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуультай уялдуулах.

2. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн байгуулалтын байнгын хороо /Д.Дэмбэрэл/-нд даалгасугай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР