- Нүүр
- Монгол Улсын хууль
- АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР ОЛГОХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙЭнэ хуулийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР ОЛГОХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.
Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох, бусдад шилжүүлэхийг Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталж, дагаж мөрдөх хүртэл хориглосугай.
/Энэ зүйлд 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2 дугаар зүйл.
Энэ хуулийг 2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A