A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ХУУЛЬ УЛСЫН ИХ ХУРЛЫН БУСАД ШИЙДВЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, ӨРГӨН МЭДҮҮЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ХУУЛЬ УЛСЫН ИХ ХУРЛЫН БУСАД ШИЙДВЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, ӨРГӨН МЭДҮҮЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1997 оны 6 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 46

Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай:

1/Хууль зүйн сайд хуулийн төслийг эцэслэн хянаж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх болсонтой холбогдуулан тус яамны хуулийн төсөл боловсруулах нэгжийг өргөтгөн зохион байгуулж, шаардлагатай боловсон хүчнээр хангах, төсвийн зохицуулалт хийх арга хэмжээг энэ оны Ш улиралд багтаан авах;

2/хуулийн төсөл боловсруулах ажлын чанарыг сайжруулан, төслийг хууль тогтоомжийн арга ажиллагаа, нэр томъёо, үг хэллэг, найруулгын талаас нь нэг мөр болгон жигдэлж, хуулийн шаардлагад нийцсэн эсэхийг нарийвчлан хянасны дараа Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байх.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ