A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1999 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 7

Татан буугдсан "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" сонины өмчийг хувьчлах тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Татан буугдсан "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" сонины өмчийг дээрх хуульд заасны дагуу энэ оны 4 дүгээр сарын 1-ний дотор хувьчлахыг Засгийн газар /Ж.Наранцацралт/-т даалгасугай.

2."Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" сонины өмч хөрөнгийн байдлыг 1998 оны 12 дугаар сарын З1-ний байдлаар тогтоон шалгаж дүнг 1999 оны 4 дүгээр сарын 1О-ны дотор танилцуулахыг Төрийн хянан шалгах хороо /Л.Жавзмаа/-д даалгасугай.

З.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн байгуулалтын байнгын хороо /Д.Баттулга/-д даалгасугай.

4. Энэ тогтоолыг Татан буугдсан "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" сонины өмчийг хувьчлах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ