A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ХУУЛЬ БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1998 оны 5 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 59

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дайны байдлын тухай хуулийг баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай:

1/ Засгийн газраас баталсан хүчин төгөлдөр мөрдөж байгаа холбогдох тогтоол, шийдвэрийг 2001 онд багтаан Дайны байдлын тухай хууль тогтоомжтой нийцүүлэх;

2/ дайны байдлын үед үйлчлэлийг зогсоох, хязгаарлах болон тухайн үед мөрдөгдөх хууль, тогтоомжийн жагсаалт, төслийг 2002 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

3/ энэ хуульд заасан дүрэм, журмыг 2001 онд багтаан гаргах..

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /С.Зориг/-нд даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ