A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1996 оны 5 дугаар сарын 9-нй өдөр

Улаанбаатар хот

Дугаар 28

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1/Засгийн газраас баталсан хүчин төгөлдөр мөрдөж байгаа холбогдох тогтоол, шийдвэрийг 1996 оны Ш улиралд багтаан Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжтой нийцүүлэх;

2/хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд халамж, хөнгөлөлт, тусламж үзүүлэх журмыг 1996 оны Ш улиралд багтаан баталж, мөрдүүлэх;

3/хүүхдэд зориулсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, хүүхдийг эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнс,хувцас, орон байр, ахуйн хэрэгслээр хангах арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан баталж мөрдөх;

4/хараа хяналтгүй, хаяг нь тодорхойгүй бөгөөд хэрэг зөрчилд холбогдож болзошгүй хүүхдийн хаягийг нь тодруулах, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөх, эрх зүйн зөвлөлгөө өгөх чиг үүрэг бүхий түр саатуулах газар, гэр бүлдээ өсч хүмүүжих, суралцах боломжгүй, ямар нэг дарамт шахалтын улмаас эрх нь зөрчигдөж байгаа хүүхдийг сурган хүмүүжүүлэх, тэдэнд ажил мэргэжлийн баримжаа олгох чиг үүрэг бүхий халамжийн төв байгуулж, зохион байгуулалт, үйл ажиллагааных нь үндсэн журмыг тогтоож мөрдүүлэх;

5/хараа хяналтгүй, гэмт хэрэг, эрх зүйн зөрчилд холбогдсон хүүхэд бусад хүүхдийн эрх ашигт хохирол учруулахаар байвал тэдэнд зориулсан хөдөлмөр, сургалт хосолсон үйл ажиллагаа бүхий хөдөлмөр хүмүүжлийн байгууллагыг 1996 онд багтаан байгуулж, ажиллуулах;

6/Хүүхдийн төлөө үндэсний байгууллагын дүрмийг 1996 оны Ш улиралд багтаан баталж, мөрдүүлэх.

2.Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, энэ тогтоол гарсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 1995 оны 58 дугаар тогтоолын З дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ