A

A

A

Бүлэг: 1979

2013 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ШҮҮГЧИЙН ОРОН ТОО БАТЛАХ ТУХАЙ

1996 оны 5 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 44

Шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийг шинээр байгуулсантай холбогдуулж тус шүүхийн шүүгчийн орон тоог ерөнхий шүүгч 1, шүүгч 3 байхаар баталсугай.

2.Дархан-Уул аймгийн шүүхийн нэг шүүгчийн орон тоог мөн аймаг дахь сум дундын шүүхэд шилжүүлсүгэй.

ДАРГА Н.БАГАБАНДИ