- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг тогтоох тухай

2013 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг тогтоох тухай
2010 оны 12 сарын 31 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
Дугаар 77
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хууль батлагдсантай холбогдуулж тус шүүхийн шүүгчийн орон тоог Ерөнхий шүүгч 1, шүүгч 6 байхаар тогтоосугай.
2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээг 716789 төгрөгөөр, шүүгчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээг 659490 төгрөгөөр тус тус тогтоосугай.
3.Энэ тогтоолыг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
