- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ШҮҮГЧИЙН БОЛОН ПРОКУРОРЫН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 71 дүгэ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ШҮҮГЧИЙН БОЛОН ПРОКУРОРЫН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2007 оны 02 сарын 06 өдөр
Төрийн ордон. Улаанбаатар хот
Дугаар 25
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар, Монгол Улсын прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн тогтоож, 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.
2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2006 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
